Өглөө бүрийн 11 цагт болдог Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрөгч хоногт нийт 23341 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс Улаанбаатарт 32 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Бүгд ойрын хавьтлын тусгаарлагдсан хүмүүс болон тэдний гэр бүлээс илэрсэн тохиолдол юм. Харин Сэлэнгэ аймагт хоёр иргэнээс халдвар нэмж илэрч, тус аймагт бүртгэгдсэн тохиолдол нийт 203 боллоо. Мөн Замын-Үүдэд гурав, Орхон аймагт нэг иргэнээс халдвар илэрлээ. Харин халдварын тохилдол бүртгэгдсэн аймгууд болох Дархан-Уул, Архангай, Говьсүмбэрт халдвар нэмж бүртгэгдээгүй” гэлээ.