УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Өнөөдөр тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол аж ахуйн нэгжүүдийг дэмжих асуудал болж байна. Аж ахуй нэгжүүдийн 85 орчим хувь нь 0 зогсолт хийлээ. Тун удахгүй ирэх жилүүдэд эдийн засгийн цунами үүснэ. Монгол Улсыг “Ковид”-оос илүү ядуурал нурааж магадгүй. Ийм нөхцөл байдал тусаад байна. Тэгэхээр 12 дугаар сарын 11-нийг хүлээлгүй үе шаттайгаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх, дэмжлэг үзүүлэх шаардлага байна. Бизнесийг сэргээх, дэмжих санал санаачилга, зохицуулалтыг төрөөс хийх шаардлагатай. ААН-үүдийг хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НДШ-ээс тодорхой хугацаанд чөлөөлье. Эрчим хүч, дулааны төлбөрөөс 50 хувь хөнгөлөе” гэлээ.