Эрүүл мэндийн ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хийсэн мэдээлэлдээ “Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 791 болоод байна. Үүнээс эдгэрсэн 354, эмчлэгдэж байгаа 428 хүнээс 342-ынх нь биеийн байдал хөнгөн байна. Харин хүндэвтэр 76, хүнд дөрөв, маш хүнд зургаан хүн байна. Халдвар голдуу хуурай ханиалгах, хамар битүүрэх, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, амт үнэр мэдрэхгүй болох, ядрах, гүйлгэх зэрэг шинж тэмдгээр илэрч байна” гэлээ. Мөн нийслэлд хоёр хүнээс коронавирусын халдвар илэрч батлагдсан тохиолдол 77 болсныг мэдээллээ.