Ажил үүргээ гүйцэтгэж явсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч руу нэгэн этгээд дайрч, заналхийлсэн талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа “Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж буй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийг ална гэж автирк барин дайрсан хэрэг гарлаа. Цагдаагийн байгууллагад мэдэгдэн хэрэг үүсгэн шалгаж байна. ШӨХТГ-аас тус иргэнд хуулийн дагуу бүхий л шатны хатуу арга хэмжээг авна. 2020.11.13-11.27 хооронд Улаанбаатар хотын 6 дүүрэг, Орхон аймаг, Дархан-Уул аймгийн нийт 59-н аж ахуйн нэгжид үнэ хөөрөгдөхгүй байх, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, зөрчлийг арилгах сануулгыг өгсөний дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж байгаа билээ” хэмээн мэдээлжээ.