Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар орон нутгаас нийслэл хотод ирээд гацсан иргэдийг удахгүй орон нутагт нь буцаах ажлыг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Зарим аймгийн Засаг дарга, сумын удирдлагууд нэг мэдээллээр нэгдсэн удирдлагатай ажиллана гэдгийг хатуу сануулъя. Улаанбаатар хотод хөл хорионд орсон хөдөө орон нутгийн иргэдийн асуудлаар томоохон судалгаа хийгдсэн. Удахгүй бүртгэлийн систем ажиллуулж бүртгээд, бүгдийг нь түргэвчилсэн оношлуур болон PCR-ийн шинжилгээнд хамруулна. Үүний дараа иргэдийг орон нутагт нь буцаах ажлыг цагдаагийн болон орон нутгийн удирдлагуудын удирдлага дор зохион байгуулна. Xарин иргэд орон нутагтаа очоод өөрсдийгөө гэрийн тусгаарлалтад оруулж, аймаг орон нутгийн хууль хүчний байгууллагынхан нь хяналт тавьж ажиллана. Очсон иргэдийн халууныг нь үзээд сэжигтэй тохиолдол байвал тусгаарлах байранд тусгаарлана. Түүнээс биш орон нутгийн удирдлагууд дур мэдэн хотоос болон өөр аймгаас очиж байгаа иргэдээ шууд бүгдийг тусгаарлах байранд буюу буудалд өндөр үнэтэй байлгахгүй” гэв.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба