Японы баруун нутагт хүчтэй бороо орсноор үер, хөрсний гулсалт үүсч, 57 хүн амь үрэгдэж, 2 сая хүн гэр орноосоо дайжаад байна. Японы Гал түймэр, гамшгийн менежментийн агентлагийн мэдээлснээр энэ амралтын өдрүүдэд үерийн улмаас 22 хүн амиа алджээ.
“Борооны усны улмаас үүссэн үер их хэмжээний гамшиг дагуулж байна’ гэж Засгийн газрын Тамгын газрын дарга Ёшихидэ Суга мэдэгдлээ. Уважима хотод л гэхэд сая өмнөх оны мөн үеэс дунджаар 1.5 дахин их бороо оржээ.