Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулжээ. Улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг тус тус нэр дэвшүүлж, саналаа МАН-ын удирдах зөвлөлд уламжилсан байна.
МАН-ын Удирдах зөвлөл 12 цагт хуралдаж, дээрх хоёр хүнийг дэмжжээ. Ингэснээр Д.Сумьяабазар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөнө гэсэн үг. Хамгийн гол нь тэрбээр хотын дарга болох хүний шалгуурт тэнцсэн бололтой. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөхөөр болсон Д.Сумьяабазарт талархал илэрхийлье” гэлээ.
Д.Дорж