МАН бол зүүний нам. Өөрөөр хэлбэл, нийгмийн хамгааллын бодлогыг нэгдүгээрт тавьдаг улстөрийн хүчин. Энэ утгаараа МАН-ын засаглалын үед цалин, тэтгэвэр, тэтгэмж, бусад төрлийн халамжийн асуудал илүү идэвхтэй яригддаг. Гэтэл Хүүхдийн мөнгөнөөс эхлээд халамжийн бодлогыг эсэргүүцдэг хүмүүс тус намд цөөнгүй байдаг бололтой. УИХ-ын гишүүн Д.Даваасүрэн “Хүүхдийн 100 мянган төгрөг Эрээн рүү хөрөнгө оруулалт болж байна” гэж шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ч “Монгол Улс 3.2 сая хүн амтай. Давхардсан халамж авч байгаа 2 сая иргэд байна. Гэтэл 69 нэр төрлийн халамжууд байдаг. 243.000 хүн хүнсний талон авч байна. Мянгат малчин хүртэл хүнсний талон авсан байна” хэмээн халамжийн бодлогоо эргэж харахыг сануулав.
Д.Дорж