Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны бага хурлын III хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Хяналтын хорооны ажлын тайлан илтгэлийг сонсох юм.
Үдээс өмнөх хуралдаанаар бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо. Б.Пүрэвдагва нь Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, “Thanks man” ТББ-ын тэргүүн зэрэг сонгуульт ажил эрхэлдэг. Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийгулс төр судлаач мэргэжлээр төгсөж, 2017 онд Австрали улсын Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээрмагистрын зэрэг хамгаалсан.
- 2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо /НАМОХ/-ны дарга
- 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан
- 2011 – 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах
- 2013 – 2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016 – 2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж,
- 2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн.