Уг нь УИХ дахь намын бүлгүүд даваа гарагт хуралддаг дэгтэй. Гэхдээ өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж, СЕХ-ны удирдлагууд, зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “СЕХ-ны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ дөрвөн хүн өгсний дагуу уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, гишүүн Э.Батболд, С.Баатаржав нар өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. Ч.Содномцэрэн, Ц.Болдсайхан дарга нар тэтгэврийн насанд хүрсэн учраас үүрэгт ажлаа өгье гэдэг хүсэлт гаргасан бол С.Баатаржавын хувьд улс төрийн албан тушаалд шилжсэн учир хүсэлтийг ёсоор болгох нь зүйтэй гэж үзлээ” гэлээ.
Д.Бат