Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /НГБХЗХГ/ 07 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр Туул гол дагуу хөдөлгөөнт эргүүл хийлээ.
Тус байгууллагаас баяр наадмын амралтын өдрүүдэд Туул голын эрэг дагуу амарч, зугаалж буй иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж ажилласан байна. Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн албан хаагчид 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд 09 цагаас 20 цагийн хооронд Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл хийжээ. Хөдөлгөөнт эргүүлээр ажиллах явцад гарсан зөрчилгүй тайван байсан байна. Баяр наадмын амралтын өдрүүдэд нийт 2853 сэрэмжлүүлэг тараах материалыг тарааж, 4391 иргэдэд сэрэмжлүүлэг яриаг хүргэн, 852 автомашиныг ногоон бүсээс гарган ажиллажээ.