Үндэсний их баяр-наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хурдан дааганы уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Тэмүүжингийн хул даага түрүүллээ.
Харин аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага хурдалсан бол айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Онолбатын хонгор халзан даага хурдаллаа. Энэ жилийн дааганы уралдаанд 45 даага шандсаа сорьсон юм. Уралдааны явцад хоёр хүүхэд морьноосоо унасан боловч бэртэж гэмтээгүй байна.