УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Энэ үеэр Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшинтэй холбоотой мэдээлэл дэгдэж, Ардчилсан намын зүгээс уг нэр дэвшигчийг эргүүлэн татахыг СЕХ-ноос шаардсан. Тэгвэл Энэ талаар Монгол Ардын намаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байгаа энэ өдөр зарим нэр дэвшигчдийн зүгээс өрсөлдөгчөө харлуулсан гүтгэлэг гаарсаар байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 29-р дүүрэгт АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Г.Амартүвшингийн нэр хүндэд халдах зорилгоор АН-ын нэр дэвшигчдийн зүгээс Ерөнхийлөгчийн зарлигийг хуурамчаар үйлдэж, Монгол Улсын харьяатаас гарсан мэтээр худал мэдээлэл түгээж, иргэдийн сонгох эрхэнд халдахыг санаархаж байна. Энэ хэргийг Тагнуулын байгууллагад өгч шалгуулахаар боллоо” гэсэн байна.