Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар бороо хуртай байна. Хэд хэдэн аймагт үер бууснаас зам, далан эвдэрч, айл өрхүүд орон гэрээсээ салсан тохиолдол гарлаа. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Төв, Говьсүмбэр аймагт 06 сарын 21-22-нд орсон хүчтэй аадар борооны улмаас орон гэргүй болсон 51 айл өрхөд тус бүр иж бүрэн таван ханатай гэр олгох асуудлыг, хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу Улсын онцгой комисс гэр олгох ажлыг шуурхай зохион байгуулахаар боллоо.