Эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдахдаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг бүлгээсээ хөөх асуудлыг хөндсөн бололтой. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракцийн хүн гэгддэг Л.Оюун-Эрдэнэ гишүүн АТГ-т мэдүүлэг өгч гарч ирсэнийхээ дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбум’-ын хэрэгт холбогдсон учраас УИХ-ыг удирдах ёсзүйн эрхгүй. Тиймээс УИХ-ын дарга, УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэж шалгуулах хэрэгтэй. Тэр болтол миний бие УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй’ хэмээн мэдэгдсэн нь 65-ын бүлгийг хоёр талцуулаад байна.
Л.Дорж