УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “С.Зориг агсны гэргий Б.Булган Үндэсний аюулгүй байдлын гишүүд болон Хууль зүйн дэд сайд, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүдэд хүргүүлсэн захидалдаа “Одоо ял аваад байгаа гурван хүнийг танихгүй. Би хувьдаа тэднийг өмнө нь харж байгаагүй’ гэж бичсэн байна. Зөвхөн Амгаланбаатар гэх хүний мэдүүлгээр хоёр хүн шоронд хоригдож байна гэсэн үг. Энэ талаар ярьсан УИХ-ын гишүүдийг айлган сүрдүүлж, дарамтлах явдал удаа дараа гарч байна. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил. Энэ захидал нууц биш. Удахгүй олон нийтэд ил болно’ гэлээ