АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис, Сент-Пол хотуудад болж байгаа эсэргүүцлийн жагсаалд оролцогсдын тоо нэмэгдсээр байна. Америкийн иргэн хар арьстан Жорж Флойд гэдэг залуу цагдаа нарын гарт харамсалтайгаар амь үрэгдсэний дараа Миннесотад эсэргүүцлийн ажиллагаа өрнөж эхэлсэн юм. Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлж, зарим нь дотогшоо дайран орж, галдан шатаасан байна. Жорж Флойдыг дээрмийн хэрэгт сэжиглэн баривчлах гэтэл эсэргүүцсэн учир хүч хэрэглэсэн гэж цагдаа нар мэдэгдсэн бөгөөд одоогоор ажлаасаа халагдаад байна. Гэхдээ жагсагчид хүний аминд хүрсэн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж байгаа юм. /CNN/