Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар ямар шийдвэр гаргасан талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Засгийн газрын тэргүүн мэдээллийн эхэнд Засгийн газар энэ оны аравдугаар сар хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгох шийдвэр гаргасан талаар онцлов. Үүнд нийт 547 тэрбум төгрөг зарцуулах ажээ. 0-18 насны 5 хүүхэдтэй айл сар бүр 500 мянган төгрөг авна гэсэн үг. Энэ нь нэг ёсондоо хорио цээрийн дэглэмийн үед айл өрхийн орлогыг дэмжиж байгаа бодлого гэнэ. Мөн нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд сард 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодог байсныг 32 мянган болгож нэмэгдүүлэхээр болсон байна.
Д.Дорж