Энэ оны 7 сарын байдлаар 295 хүн авто ослоор амиа алджээ

Энэ оны 7 сарын байдлаар 295 хүн авто ослоор амиа алджээ

Энэ оны 7 сарын байдлаар 295 хүн авто ослоор амиа алджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2022 онд гаргасан мэдээгээр дэлхий дахинд зам, тээврийн ослын улмаас жилд ойрлцоогоор 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн дотор 15-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна.Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2022 оны 7 сарын 25-ны байдлаар 55046 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэж, зам, тээврийн ослын улмаас орон нутагт 416 хүн, нийслэлд 671 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 295 хүн амь насаа алдаж, 155 сая төгрөгийн эд материалын хохирол учирчээ. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй дээрх тоон үзүүлэлтэд жолоочийн анхаарал болгоомж, хариуцлагаас гадна техникийн бүрэн бүтэн байдал шууд нөлөөлдөг. Автотээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 26 техникийн хяналтын төвүүдэд 2022 оны 07 дугаар сарын 25-ны байдлаар 398,245 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8699 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна.

Үүнээс:

– Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр – 8259

– Тоормос – 4639

– Жолооны механизмаар – 3954

– Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй

– 3148- Экологийн үзүүлэлтээр

-3357 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй байна. Эдгээр тээврийн хэрэгслүүдэд 1 сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох зөвлөмж өгдөг. Тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж байна.Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдэх юм. Иймд автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-г баталсан байдаг. Энэхүү журмын 4.1. Автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээний автотээврийн хэрэгслийг хагас жил тутам, бусад автотээврийн хэрэгслийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэгт хамруулна.4.2. Дараах тохиолдолд энэхүү журмын 4.1-т заасан хугацааг үл харгалзан автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулна. Үүнд:4.2.1. хөдөлгүүр болон арал сольсон, нэмэлт төхөөрөмж суурилуулсан бол;4.2.2. урьд нь техникийн хяналтын үзлэгт хамрагдсан автотээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагаар засвар үйлчилгээ хийлгэсний дараа эзэмшигч нь хүсэлт гаргасан бол;4.2.3. зам, тээврийн осолд өртөж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх агрегат, зангилаа, механизмд эвдрэл гарсан болон автотээврийн хэрэгслийг засварласан бол дахин замын хөдөлгөөнд оролцохын өмнө;4.2.4. автотээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэсэн, үйлдвэрийн технологийн зориулалтын дагуу угсарсан зэрэг байна.Нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй техникийн хяналтын төвүүд нь албан ёсоор итгэмжлэгдсэн олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажилладаг. Иргэн та бүхэн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй бол техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа идэвхтэй оролцож, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, үзлэг, оношлогоондоо хамрагдахыг АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ААС УРИАЛЖ БАЙНА.

cэтгэгдэлүүд
  • гэрлэн дохио зөрчдөг, урсгал сөрдөг, хурд хэтрүүлдэг малнуудад өршөөл үгүй!

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account