Ч.Өнөрбаяр: УИХ-ын дарга aжлаа өгөх хэрэгтэй

Ч.Өнөрбаяр: УИХ-ын дарга aжлаа өгөх хэрэгтэй

Ч.Өнөрбаяр: УИХ-ын дарга aжлаа өгөх хэрэгтэй

С.Эрдэнийн талын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар санаархаж буй эрх баригчдын үйлдлийг эрс эсэргүүцэж байна гээд “Яагаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж байгаагаа тайлбарлахыг шаардаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарт анхааруулмаар байна. Г.Занданшатар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хүн. Тэр хүн 2019 онд Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс гэж мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр Үндсэн хуулиа ойлгохгүй ажиллаж байна. Тийм учраас нэг бол ажлаа өг. Эс бол Үндсэн хуулийнхаа дагуу бодлого хэрэгжилтэд анхаарч хариуцлага тооц. Эрх баригчид өөрсдөдөө ашигтай, эрх ашгийн асуудал дээр хуулийг маш хурдан батлуулдаг. Үүнийг одоо халах цаг болсон” гэв. Тэрбээр мөн ирэх наймдугаар сард эрчим хүчний үнийг нэмэхийг АН хэзээ ч дэмжихгүй гэсэн юм.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account