С.Эрдэнэ: Б.Хурц АН-аас нэр дэвшинэ гэж мөнгө өгөөгүй

С.Эрдэнэ: Б.Хурц АН-аас нэр дэвшинэ гэж мөнгө өгөөгүй

С.Эрдэнэ: Б.Хурц АН-аас нэр дэвшинэ гэж мөнгө өгөөгүй

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшихээр 100 сая  төгрөгөө тушаасан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Энэ яриа оргүй хоосон биш болох талаар зарим байр суурьтай хүмүүс ч үг унагаад авсан Тэдний нэг бол ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр “Эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц  Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан байна” гэж сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ ярьсан юм.

Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Б.Хурц АН-д мөнгө төлж нэр дэвших эрхээ олж авсан гэдэг яриа худлаа. Манай намын дотоод асуудлыг Л.Оюун-Эрдэнэ яаж мэдэж байгаа юм? Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг төлөөгүй. Ийм ор үндэслэлгүй мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад шалгуулна” гэлээ.

С.Балбар

comments
  • ер нь бол Оюун-Эрдэнэ оргүй зүйл яриагүй байх

  • leave a comment

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account