Aвтобус осолдож, ДХИС-ийн олон хүн амиа алдаад байна

Aвтобус осолдож, ДХИС-ийн олон хүн амиа алдаад байна

Aвтобус осолдож, ДХИС-ийн олон хүн амиа алдаад байна

Өнөөдөр Дотоод хэргийн их сургуулийн автобус осолдсон нэн харамсалтай хэрэг гарлаа. Тус сургуулийн багш, ажилтнуудын сууж явсан том оврын автобус зуслангийн замд буюу Ар гүнтэд осолдсон байна. Автобусны тормос ажиллаагүй учраас онхолдсон гэж жолооч нь мэдүүлэгтээ дурджээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дөрвөн хүн газар дээрээ амиа алдаж, гурван хүн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Мөн  хэд хэдэн хүн гэмтсэн бөгөөд биеийн байдал нь тун хүнд байгаа аж. Дотоод хэргийн их сургууль нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд байдаг бөгөөд захирлаар нь хошууч генерал Ш.Лхачинжав томилогдон ажиллаж байгаа юм. Харин экс захирал С.Баатаржав нь эдүгээ ЦЕГ-ын даргаар ажиллаж байна. Өнгөрсөн 4 дүгээр сард Монгол Улсын Засгийн газраас Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгож, дүрмийг нь баталсан билээ.

С.Батболд

comments
  • автобусны жолооч ямар хариуцлагагүй нөхөр вэ, тормосоо шалгаж үйлчилгээнд гардаггүй юм уу!

  • leave a comment

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account