МАН ээлжит бус сонгуулийн асуудлаар АН-тай зөвшилцөнө

МАН ээлжит бус сонгуулийн асуудлаар АН-тай зөвшилцөнө

МАН ээлжит бус сонгуулийн асуудлаар АН-тай зөвшилцөнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж  Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригоос гадна УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах, эсэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. Улмаар дээрх асуудлуудын хүрээнд АН-тай зөвшилцөх нь зүйтэй гэж үзжээ.

АН хэдийгээр УИХ-д бүлэггүй ч гэлээ МАН-ын бүлэг яриа хэлцэл, зөвшилцлийг илүүд үзэж бүлгийн хуралдааныг ирэх даваа гариг хүртэл хойшлуулсан байна. АН-ын зүгээс Ард нийтийн санал асуулга, Ерөнхийлөгчийн хориг, ээлжит бус сонгууль гэсэн гурван асуудлын хүрээнд зөвшилцөх санал ирүүлсэн бололтой юм.

С.Болд

leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account