Ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэв

Ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэв

Ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэв

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхааран мэргэжлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаад Салбарын Техник ашиглалт, засвар механикийн хэлтсийн ажилтнуудад зориулан дугуйн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийхэд тухайн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг “Tyre Technical Mongolia” компанийн сургагч багш нар удирдан явуулсан бөгөөд амжилттай оролцсон ажилтнуудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг гардуулан өгөв.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу 22 дахь жилдээ сургалт зохион байгуулж буй Австрали улсын сургагч багш Майкл Смолл хэлэхдээ “Өмнө нь 2013 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчдад энэхүү сургалтыг явуулж байсан. Дугуй засварын ажилчид мэргэжлийн ур чадварын хувьд илүү сайжирсан байна” гэсэн юм. Сургалтад оролцсон ажилчдын төлөөлөл болох Салбарын Техник ашиглалт, засвар механикийн хэлтсийн дугуйн мастер Д.Мөнхжаргал “Маш үр дүнтэй сургалт боллоо. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн нийт зардлын тодорхой хувийг дугуйн засвар үйлчилгээтэй холбоотой зардал эзэлдэг. Сургалтад хамрагдсанаар тэрхүү зардлыг тодорхой хэмжээнд бууруулах, цаашлаад компанийн цэвэр ашгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юм гэдгийг ойлголоо” гэв.

comments
  • энд ажилд ормоор байх юм.

  • Монголоо цөлмөж байгаагаа энэ нөхдүүд мэддэг юм болуу? хэдэн саяын цалин авлаа гээд. Дараа үлдэх хүүхдүүдэдээ юу үлдээж байгаагаа мэддэг бол уу? Гол горхигүй байгалийн үзэсгэлэнт газаргүй хоосон овоолсон шороо л үлдэнэ дээ.

  • Наад бүх баялагаа боловсруулаад гарнуул асар их мөнгө болно. Даанч новшын томчууд нь ямар ангилан ялгалт байхгүй алт зэсийн баяжмалаа шууд ямар ч татваргүй үнэгүй гаргаад байгааг мэдсээр байж юу ч хийхгүй хараад л суух хөөрхий арчаагүй ар түмэн.

  • мундаг хамт олон

  • Монголынхоо баялагыг гадагшаагаа цөлмөхөд гар бие оролцож байгаа нөхдүүд. Дубайн гэрээг гар бие гүйцэтгэж байгаа хүмүүс дээ.

  • leave a comment

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account