Хятадаас их хэмжээний эм, тариа оруулж ирэхийг завджээ
Урд хөршөөс хүний эрүүл мэндтэй холбоотой эм, тариаг хүртэл оруулж ирэх гэж оролддог болжээ. Өнгөрөгч мягмар гаригт буюу 6 дугаар сарын 18-нд өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор нэр бүхий иргэн импортын лицензгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдсөн 16 нэр төрлийн тариа 5175 ампул, 2 нэр төрлийн тарилгын шингэн 37 литр, 1 төрлийн тосон түрхлэг 1кг, 3 төрлийн эм 1000 таблетка, 2 төрлийн шингэн эм 7 литр, тарианы пенициплин 50 фалконыг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсаныг Замын-Үүд боомтын Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн хураасан байна.
Нэргүй
өө бүр цагаандаа гарах нь ээ. мэргэжлийн хяналтынханд анхааруулахад хятадаас орж ирдэг хүүхдийн үсний боолт, хавчаарнаас бөөс хуурс илрээд байна шүү