Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг цагдан хорилоо
Өчигдөр буюу энэ сарын 7-нд Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын гэрт АТГ-аас нэгжлэг хийсэн. Тэгвэл өнөө өглөө үүрийн 04:20 цагт түүнийг төрсөн дүү Б-ын хамт баривчилж ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ.
“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд 25 дугаар телевизэд ярилцлага өгөх үеэрээ тухайн үед “Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын хамаарал бүхий дансанд дөрвөн сая доллар шилжүүлсэн. Ингэж байж шоронгоос суллагдсан’ гэж ярьсан нь одоо хэр шуугиан тариад байна. Тэрбээр өчигдөр С1 телевизэд өгсөн ярилцлагадаа уг яриагаа баталсан юм.
Д.Дорж
Иргэн
Бид чинь аав ээж, ахан дүүс, найз нөхдөөсөө мөнгө зээлээд удчихаараа санаа зовоод байж сууж ядаад байдийн. Гэтэл хүмүүсийг дарамталж, орон шоронд оруулж дээрэмдчихээд яаж сэтгэл нь зовохгүй гөлийгөөд улам давшлаад байдаг байнаа. Энэ одоо хүн мөн үү? !