Ц.Нямдорж: Нэг хүний суудалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү

Ц.Нямдорж: Нэг хүний суудалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү

Ц.Нямдорж: Нэг хүний суудалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын даргатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Засгийн газар л  болохгүй байна гэх юм. УИХ ямар болчихоод байгааг хараач. Нэг хүний албан тушаалтай тэнцэх парламент гэж байхгүй шүү. М.Энхболд даргаа. Нөхрийн ёсоор би танд зөндөө  хэлсэн. Бүтэн жил хэлсэн. Гишүүдийн 50 хувь нь таныг эсэргүүцээд энэ заалнаас гараад явж байхад цаашид яаж УИХ-ыг авч явах юм. УИХ-ын даргын суудлыг би өгч гэж үзсэн хүн. 600 сая долларын луйврыг нь хаахаар манай намынхан эсэргүүцээд  Цэцэд  захиалга өгч, хүмүүст нь мөнгийг нь өгч томилж явуулж байгаад дүгнэлт гаргуулаад ирэхэд нь би УИХ-ын  даргын албан тушаалаас болж  УИХ-ын нэр хүнд сэвтэх  ёсгүй гээд албан тушаалаа өгч байсан. Тэглээ гээд би алдаагүй. Та нарын тал талаасаа хийж байгаа юм чинь энэ улсыг Украйн болгох гээд байна шүү. Тийм болгохгүйн тулд би чадах бүхнээ хийнэ’ гэлээ.

comments
  • Ц,Нямдорж сайдын хэлсэнтэй санал нийлж байна.Их хурлын дарга М,Энхболд өөрийн ёс зүйтэй байх хэрэгтэй.Цаана чинь Монгол улсын ажил чамаас илүү болоод байна.Өргөдлөө өгөөд ажлаа өгөхөд юунь болохгүй болчоод байгаан вэ. М,Энхболд дарга өөрөө асуудалтай болоод л бууж өгөхгүй байна. Ард түмэн минь дэмжээрэй.Яг үнэндээ 60 тэрбумаас их айж байнадаа гэж ард түмэн үнэлэлт,дүгнэлт өгч байгаа шүү.
    УИХГ Оюун-Эрдэнэ зоригтой байна.УИХ дарга М,Энхболдыг яг үнэн байдлыг хэлсэн. Дэмжиж байна.

  • leave a comment

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account