“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлыг саатууллаа
АТГ-ын гүйцэтгэх ажиллагаа сүүлийн өдрүүдэд нэлээд ширүүсч байна. Нийслэлийн 1 дүгээр сургуулийн захирлаас гадна Кембрижийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн захирлыг баривчлан саатуулсан бол энэ сарын 14-нд буюу ням гарагийн орой АТГ-ын ажилтнууд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Б-г баривчилсан байна. Түүнд хахууль өгсөн хүнийг ч баривчлан, ШШГЕГ-ын харьяа урьдчилан саатуулах хорих 461 дүгээр ангид хүргэжээ. Б нь хагас тэрбум төгрөгийн авлига авч байгаад “гардуулсан” гэж албан бус эх сурвалж мэдээллээ.
Ё.Бат
Батхишиг
Ажлын байрны зарыг тань яаж хардаг юм бол би танайд ажиллах маш их сонирхолтой хүн байна Утас:86040911