Англичууд одтой, Харри Кейн хүчтэй байна
Дэлхийн аваргын тэмцээнд анх удаа оролцож буй Панамын шигшээ Английн туршлагатай багтай тоглож байна. Тоглолт Англичуудын давамгайллаар үргэлжиж байна.
Харри Кейн торгуулийн цохилтоор онооны харьцааг 2:0 болгосон бол хэдхэн минутын дараа Английн шигшээ багийн шилдэг довтлогч Ж.Лингард 3 дахь, хамгаалагч Жон Стоун 4 дэх гоолыг багтаа авчирлаа.
Дөнгөж сая Харри Кейн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж онооны харьцааг 5:0 болголоо. Ийнхүү тоглолтын 1 дүгээр үед Англичууд 5 гоол хийлээ.