Эмч нарын дүгнэлтээр С.Баярыг Улсын II төв эмнэлэгт шилжүүллээ
Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ерөнхий сайд асан С.Баярын тулай өвчин сэдэрч, явж чадахгүй болсон талаар өмгөөлөгч нь мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая эмч нарын дүгнэлтээр түүнийг хорих байгууллагын эмнэлгээс Улсын 2 дугаар төв эмнэлэгт шилжүүлэн эрчимт эмчилгээ хийж эхэлсэн байна.
С.Баярын чихрийн шижин, тулай өвчин нь сэдрэн хорихын эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү сэтгүүлчдэд мэдээлсэн билээ.
Л.Цэлмэг
Зочин
Тэвчээртэй байж хэргээ хүлээж чадахгүй юм бол яах гэж эх орноо зарж хулгай хийсэн хулгайч вэ. Хөрөнгөө хураалга.
Нэргүй
Gadaad dotoodod demii teneheeree owdohgvi baisan uu muu gulug
Нэргүй
учрыг нь мэдэхгүй байж хүнийг харааж болохгүй ээ