Ким Жон Ун охиныхоо хамт ардын армийн генералуудтай уулзжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан армийн генералуудтай мягмар гарагт охин Ким Жу Э-гийн хамт уулзжээ. Энэ талаар “Солонгосын дуу хоолой” радио мэдээлсэн байна.  Умард Солонгосын удирдагч генералуудын байрласан “зочид буудалд” хүрэлцэн очиж, түүнийг өндөр албан тушаалын генералууд, командлагч нар угтан авчээ. Ким Жөн Уныг зочлон ирсний
Үргэлжлүүлэх

Сири улсад байрлаж буй ОХУ-ын цэргүүд газар хөдлөлтийн уршгийг арилгах ажлаа үргэлжлүүлж байгаа талаар тус улсын “Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төв”-ийн орлогч дарга, хошууч генерал Олег Егоров мэдээлжээ. “Газар хөдлөлтийн гамшигт хамгийн их өртсөн Алеппо, Хама, Латакия хотууд болон Джебла, Стаму, Бустан-Эль-Баша суурингуудад зургаан төв байгуулж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэллээ” гэж О.Егоров мэдээлсэн байна.  Үүнээс гадна, Оросын цэргүүд
Үргэлжлүүлэх

Турк болон Сири улсад  7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон арван хүн амиа алдаж, олон зуун хүн бэртэж, гэмтжээ. Туркийн өмнөд хэсэгт болсон  хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Израиль улсад хүртэл мэдрэгдсэн байна. Даваа гарагийн өглөө Иерусалим болон Тель-Авив хотын хүмүүс чичиргээ мэдрэгдэж байгааг мэдээлсэн бөгөөд Израилийн цагдаа нар ийм төрлийн 3000 гаруй мэдээлэл
Үргэлжлүүлэх

Их Британид сүүлийн 10 жилийн турш болоогүй өргөн хүрээг хамарсан, зохион байгуулалттай нийтийн ажил хаялтад цалингаа нэмүүлэхийг шаардаж буй хагас сая орчим багш, төрийн албан хаагч, галт тэрэгний жолооч нар оролцжээ. Цалин нэмэх асуудалд цааргалж буй эрх баригчдад шахалт үзүүлнэ гэдгээ үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдээд байна. Нийтийг хамарсан “Лхагва гаргийн ажил хаялт”-ын улмаас улс даяар сургуулиудын үйл ажиллагаа
Үргэлжлүүлэх

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлыг үргэлжлүүлэхээр болсон талаараа даваа гарагт мэдэгдлээ. Гэхдээ ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дэлхий дахин энэ онд цар тахалтай холбогдуулан онцгой байдал зарлах үеийг даван туулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. “Энэ онд дэлхий нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоог бууруулж, нас барсан тохиолдлын тоог боломжит хамгийн
Үргэлжлүүлэх

Японы Засгийн газар ОХУ-д авсан шинэ хориг арга хэмжээнийхээ хүрээнд тус улс руу цацраг идэвхт материал, вакцин, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, робот экспортлохыг хориглож байна. Энэ тухай тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам өнөөдөр мэдээлжээ. Экспортын хоригийн жагсаалтад эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн, цөмийн байгууламжийн болон газрын тос, байгалийн хийн хайгуулын тоног төхөөрөмж, нулимс асгаруулагч
Үргэлжлүүлэх

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ Тэнгисийн цэргийн хүчин /ТЦХ/ Хятад, ОХУ-ын ТЦХ-тэй хамтарсан сургууль хийнэ гэж тус улсын Батлан хамгаалах яам /БХЯ/ мэдэгджээ.  “Ирэх сард Энэтхэгийн далайд хийх олон талт тэнгисийн сургуулилалтын үеэр ӨАБНУ Хятад, Оросын тэнгисийн цэргийн флотуудыг хүлээн авна” гэж мэдэгдэлд дурдсан байна.  Дурбан боомт хот болон Ричардс-Бэй буланд хоёрдугаар сарын 17-нд
Үргэлжлүүлэх

Өмнөд Солонгосын хөөргөсөн анхны сарны аппаратаар дэлхий болон сарны гайхалтай гэрэл зургуудыг авчээ. Солонгосын сансар судлалын хүрээлэнгийн хөөргөсөн сансрын хөлөг өнгөрөгч 8 дугаар сард АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас SpaceX Falcon 9 пуужинг хөөргөсөний дараа Солонгосын Pathfinder Lunar Orbiter төхөөрөмж өнгөрсөн 12 дугаар сард сарыг тойрч эхэлсэн юм. Дэлхий болон сарыг хар цагаан өнгийн гайхалтай
Үргэлжлүүлэх

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц ирэх 3 дугаар сард Япон Улсад айлчилж, Ерөнхий сайд Фумио Кишидатай хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж Японы Засгийн газрын албаны хүн өнгөрөгч даваа гарагт мэдээлэв. “Хоёр улс дэлхий дахинд тулгарч буй сорилтууд, тэр дундаа Орос, Украины дайн үргэлжилж буй ийм үед ойр дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж байна. Айлчлалын үеэр Шольц, Кишида
Үргэлжлүүлэх

Өмнөд Солонгосын агаарын орон зайд нэвтэрсэн Умард Солонгосын дронуудыг эсэргүүцэх цэргийн ажиллагаа таван цаг орчим үргэлжилсэн байна.  Энэ тухай “Yonhap” агентлаг БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан мэдээлэв.  Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, даваа гарагт орон нутгийн цагаар 10:25 цаг орчимд Умард Солонгосын таван дрон хил давж орж ирсэн байна.  Нийслэл Сөүл
Үргэлжлүүлэх

Create Account



Log In Your Account