Лу.Гантөмөр Х.Баттулга, С.Эрдэнэ нарын эсэргүүцэлтэй тулах уу?

Лу.Гантөмөр Х.Баттулга, С.Эрдэнэ нарын эсэргүүцэлтэй тулах уу?

Лу.Гантөмөр Х.Баттулга, С.Эрдэнэ нарын эсэргүүцэлтэй тулах уу?

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр болж, намын даргын санал хураалтыг зохион байгуулав.

Хуралд 300 гишүүн оролцож саналаа өгснөөс УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр 152, Сангийн сайд асан С.Баярцогт 129, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа 12 санал тус тус авсан байна.

Энэхүү санал хураалтын дүнгээр ялалт байгуулсан Лу.Гантөмөрийг  АН-ын Их хурлаар батламжлах аж. Гэхдээ С.Эрдэнэ болон Х.Баттулгын талынхан энэ удаагийн санал хураах үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа юм. Тэд маргааш АН-ын шинэ даргыг сонгох үйл явцыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэл гаргах нь дамжиггүй. Х.Баттулгын хувьд “Өнгөрөгч оны 4 дүгээр сард АН-ын даргыг сонгох сунгаа бүх орон даяар болж, би 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан’ хэмээн Лу.Гантөмөрийг эсэргүүцэх биз ээ. Энэ утгаараа АН-ын шинэ даргаар сонгогдсон гэх хүнийг Дээд шүүхэд бүртгүүлэхгүйн төлөө чадах бүхнээ хийх болов уу.

Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account