Л.Оюун-Эрдэнэ: 2023 онд эдийн засгийн өсөлтийг амлаж байна

2023 оны босгон дээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандаж үг хэллээ. Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ “Өнгөрсөн жилүүдэд  хүний эрх, хувийн өмч, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, олон ургальч үзэл баримтлал, нээлттэй гадаад харилцаа, цахим ертөнц, иргэний нийгэм зэрэг олон чухал үнэт зүйлс Монголын хөрсөнд соёлон ургажээ. Харамсалтай нь эрх мэдэл мэдээлэлд ойрхон
Үргэлжлүүлэх

“Оны онцлох хүүхэд-2022” шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Оны онцлох хүүхэд” шагналын эздийг 30 дахь жилдээ шалгаруулав.Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ 2022 оны шилдэг хүүхдүүдэд батламж, гарын бэлэг гардууллаа. Тэрбээр
Үргэлжлүүлэх

Засгийн газраас “Эрдэнэс Монгол” компанийн бүтцийг өөрчилж, 88 орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээллээ. Эдгээр ажлын байранд мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага туршлагатай байх шаардлагатай бөгөөд цалин нь төрийн байгууллагууд дундаа хамгийн өндөрт тооцогдоно гэв. Тодруулбал: -Ахлах менежер буюу газрын даргын статустай ажиллах хүн сарын 9,000,000-12,000,000, -Менежер буюу хэлтсийн даргын статустай ажиллах
Үргэлжлүүлэх

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын
Үргэлжлүүлэх

Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна. Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ. Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ. Эрхэм хүндэт зочид оо. Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 111 жилийн ой,
Үргэлжлүүлэх

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.12.28) хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч, Улсын
Үргэлжлүүлэх

АН “уржигдар”: Ер нь ардчиллынхан эхнээсээ нэг гэрт яваагүй шүү дээ. 1990 оны 2 дугаар сарын 18-нд сард болсон Монголын ардчилсан холбоо (МоАХ)-ны анхдугаар их хурлаар Монголын Ардчилсан Нам (МоАН)-ыг байгуулж байгааг зарлан тунхагласан хэдий ч цагаан морин жилийн хувьсгалд оролцсон болон ардчиллыг дэмжигч хүмүүс зөвхөн энэ намын дээвэр дор нэгдэж нягтарч чадаагүй юм. Р.Гончигдоржийн
Үргэлжлүүлэх

С.Эрдэнийн АН-д нэгдсэн М.Энхсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр Монголд Ардчилсан нам нэртэй ганцхан нам байгаа. Энэ бол Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй, хууль ёсны тамгатай, хууль ёсоор бүртгүүлсэн С.Эрдэнэ гэсэн даргатай ийм л нам байгаа. Тийм учраас МҮАН хууль ёсны АН-аас нь, С.Эрдэнэ даргаас батлахаа гардаж авсан. Гардаж авсан хүний тоонд би өөрөө багтаж байгаа”
Үргэлжлүүлэх

Өмнөд Солонгосын агаарын орон зайд нэвтэрсэн Умард Солонгосын дронуудыг эсэргүүцэх цэргийн ажиллагаа таван цаг орчим үргэлжилсэн байна.  Энэ тухай “Yonhap” агентлаг БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан мэдээлэв.  Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, даваа гарагт орон нутгийн цагаар 10:25 цаг орчимд Умард Солонгосын таван дрон хил давж орж ирсэн байна.  Нийслэл Сөүл
Үргэлжлүүлэх

Аймаг, нийслэл, дүүрэг яам, агентлаг, зарим аж ахуйн нэгж байгууллагын ахмадын хорооны дарга, идэвхтэн сонгуультны ээлжит цахим зөвлөгөөн дөнгөж сая өндөрлөлөө. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Монголын ахмадын холбоо (МАхХ) хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнийг нээж МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар үг хэлсний дараа ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир төрөөс ахмадуудын талаар
Үргэлжлүүлэх

Create Account



Log In Your Account