БНАСАУ-ын харвасан пуужин Японы онцгой бүсэд унажээ

БНАСАУ-ын харвасан пуужин Японы онцгой бүсэд унажээ

БНАСАУ-ын харвасан пуужин Японы онцгой бүсэд унажээ

БНАСАУ-ын өнөө өглөө харвасан баллистик пуужин Япон тэнгис дэх манай улсын эдийн засгийн онцгой бүсэд унасан бололтой байна Японы Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдээд, үүнийг “огт хүлээн зөвшөөршгүй” үйлдэл хэмээн зэмлэн буруушаажээ.

“Тив алгасагч баллистик пуужингийн ангилал”-ын цэнэгт хошуу “дээд” траектороор ойролцоогоор 1000 км зайд ниссэн бөгөөд нислэгийн өндөр нь 6000 орчим км-т хүрсэн” гэж Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хирокацү мэдээлээд, Засгийн газар пуужинг сөнөөх тушаал өгөөгүй гэдгийг нэмж хэлсэн байна.

Пуужинг Солонгосын хойгийн баруун эргийн орчмоос 10:14 цагийн орчимд харвасан гэж Батлан хамгаалах яам мэдээлжээ. Пүрэв гарагт Пёньян зүүн эргийн орчмоосоо мөн ойрын зайн тусгалт баллистик харвасан юм.

“БНАСАУ өдөөн хатгасан үйлдлээ урьд хожид үзэгдээгүйгээр удаа дараалан хийж байна, үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй” гэж К.Фүмио Тайландын нийслэл Бангкок хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлээд, нисэх онгоц, усан онгоцонд хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй гэдгийг дурджээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account