Нийтийн тээврийн хүртээмж, чанар, үйлчилгээ нэг л биш ээ!

Нийтийн тээврийн хүртээмж, чанар, үйлчилгээ нэг л биш ээ!

Нийтийн тээврийн хүртээмж, чанар, үйлчилгээ нэг л биш ээ!

Ардчилал, зах зээлд шилжсэн 1990-ээд оноос хойш нийслэл хот руу чиглэсэн нүүдэл эрс нэмэгдэж, тэр хэрээр нийтийн тээврийн асуудал хүндэрч эхэлсэн билээ. Тухайн үед автобусны хүртээмж цөөн, хүний тоо хэт ихээс болоод нийтийн тээвэрт сууна гэдэг хэр баргийн аавын хүүгийн чөмгийг шалгадаг хатуу даваа байсан гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, чадал хүчтэй нь дайрч ороод, хүч чадал хомс хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд унаагүй хоцорч дараагийн автобусыг нүдээ ширгэтэл хүлээн зогсдог байсан гэдэг.

Тэр л дүр зураг өнөөдөр ч байсаар. Хэдийгээр автобусны тоо нэмэгдсэн ч Улаанбаатарын хүн ам өсч, даац нь хэтэрсэн болохоор буудал дээр зогсолгүй зугатаадаг жолооч нар цөөн биш байна. Урд, хойд хаалгаараа гоожих шахсан тэр олон хүн дотор худалч хүнд зүү орох зай байхгүй болохоор аргагүй ч биз. Түүнээс гадна оргил ачааллын үеэр автобус компаниуд машин техникийнхээ гаралтыг цөөлж байгаагаас буудал дээр хүний бөөгнөрөл үүсдэг нь үнэн. Энэ асуудлыг шийдэх гэж, зохицуулах гэж, хянах гэж нийтийн тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллага ажиллаж байгаа биз дээ?

Гэхдээ хотын захиргаа, Нийслэлийн нийтийн тээврийн газар, автобус компаниуд шинэ гарц, гаргалгаа олохын төлөө ухаанаа уралдуулахаас өөр аргагүй. Тэгэх гэж л төрийн албыг залгуулж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа бyc yy?

Нийтийн тээврийн чанар, хүртээмж сайжирчихвал ядаж л авто замын их түгжрэл харьцангуй буурна. Сингапур, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс харвал оршин суугчид нь хувийн унааг гэхээсээ нийтийн тээврийг сонгон үйлчлүүлдэг. Ая тухтай орчин байгаа учраас л автобус гэж гололгүй суудаг нь тэр л дээ. Манайд тэр түвшинд хүргэхийн төлөө төрийн болон хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах цаг нэгэнт иржээ. Өвлийн хүйтэн ирж байгаа үед автобус хүлээн зогсох шиг хэцүү юм үгүй. Хүслэнт унаа нь ирсэн ч багтахгүй бол бүр ч хэцүү! Зүтгэж байгаад орж чадсан ч жолоочийн ухамсар, хандлага, үйлчилгээний соёл муу байгаа цагт эсрдэл байсаар, нөхцөл байдал шалан дээр хэвээр үлдэнэ!

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • хөдөө явцгаа л даа

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account