Х.Нямбаатар: Зөрчилгүй Орос иргэдийг саадгүй нэвтрүүлнэ

Х.Нямбаатар: Зөрчилгүй Орос иргэдийг саадгүй нэвтрүүлнэ

Х.Нямбаатар: Зөрчилгүй Орос иргэдийг саадгүй нэвтрүүлнэ

Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  цэргийн дайчилгаа явуулах зарлиг гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулж  Монгол Улс руу нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо нэмэгдсэн талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэлбээр “Өнөөдрийн  08- 12 цагийн хооронд манай Алтанбулаг боомтоор 170 зорчигч нэвтэрсэн байна. Эдгээр хүмүүсийн 74 нь ОХУ-ын иргэн байна. Ер нь  Хиагт орчимд машины ачаалал их байгаа мэдээлэл ирсэн. Өчигдөрөөс Монгол Улс руу орж ирж буй зорчигчдын хөдөлгөөн ихэссэн. Манай улсын хувьдОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учраас зөрчилгүй хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй.  Орост  цэргийн дайчилгаа зарласан, эсэх нь тус улсын дотоод асуудал учир бид дүгнэлт хэлэх боломжгүй’ гэлээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account