Түргэн тусламжийн удирдлагууд 100 сая төгрөгийн авлига авчээ

Түргэн тусламжийн удирдлагууд 100 сая төгрөгийн авлига авчээ

Түргэн тусламжийн удирдлагууд 100 сая төгрөгийн авлига авчээ

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт /2022.09.12-16/ эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. 

Нийт найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байна. 

Тухайлбал, АТГ-аас Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож, энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account