Анхаар: Электрон тамхийг талх шиг зарж болох уу?!

Анхаар: Электрон тамхийг талх шиг зарж болох уу?!

Анхаар: Электрон тамхийг талх шиг зарж болох уу?!

Архи, тамхины хор хөнөөл хувь хүнээс гадна нийгэмд маш их учраас л улс гүрнүүд энэ хорт зуршилтай аль болох тэмцсээр ирсэн. Хар тамхины сөрөг нөлөөтэй бол бүр ярих ч юм байгүй гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Тийм учраас өсвөр үе, залуучуудыг аливаа хорт зуршлаас хол хөндий байлгах нь эцэг, эхчүүдээс гадна төрийн үүрэг байх ёстой.

Манай улсын хувьд архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ дунд сургуулийн сурагчдын дунд ч байгаа нь яах аргагүй сэтгэл түгшээх хэмжээний бодит аюул занал юм. 20 хүрээгүй байж архи, тамхи хэрэглээд сурчихсан хүүхдийн ирээдүйг яагаад ч гэгээлгээр төсөөлөх боломжгүй.

Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ өсвөр үе, залуусын дунд нэмэгдэх хандлагатай байгаа нь бас л нэг шинэ айдас дагуулж байна. 7 дугаар ангийн хүүхдийн цүнхнээс гарч ирсэн гээд бодохоор нэлээд газар авах хандлагатай болжээ. Уушгинд маш муу нөлөөтэйгээс гадна донтуулах үйлчилгээтэй учраас эмч мэргэжилтнүүд электрон тамхийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа. Яах аргагүй анхаарах ёстой асуудал.

Электрон тамхийг захын супермаркет талх шиг зарах болсон нь хэвийн үзэгдэл үү? Хүүхэд, залуусын дунд хэдийнэ танил болсон CU-д ч төрөл төрлөөр нь худалдаалж байна. Хэдийгээр насанд хүрээгүй хүнд зарахыг хориглох дүрэм үйлчилж байгаа ч энэ нь манайд хэрэгжих үү? Электрон тамхины худалдан борлуулалт, хэрэглээнд анхаарал тавих цаг болжээ!

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • үнэн шүү. Анхаар!!!!

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account