Абэг буудсан хэрэгт 40 гаруй насны эрэгтэйг баривчилжээ

Абэг буудсан хэрэгт  40 гаруй насны эрэгтэйг баривчилжээ

Абэг буудсан хэрэгт 40 гаруй насны эрэгтэйг баривчилжээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөө өглөөний 11:30 цагийн үед баруун нутгийн Нара мужид сонгуулийн кампанит ажилд зориулан үг хэлэх үеэрээ бууны шарх авчээ. 

Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдээлснээр, түүний амин үзүүлэлтүүд хэвийн бус байжээ. Цагдаа нар хэргийн газраас нэгэн эрэгтэйг баривчилсан талаараа мэдээлсэн байна.

Ерөнхий сайд асанд ойр Либерал Ардчилсан намын эх сурвалжуудын мэдээлснээр, А.Шинзо цээжин тус газраа шарх авч, эмнэлэгт хүргэгджээ. 

Хэрэг болсон газарт байсан “NHK” телевизийн сурвалжлагч хоёр удаа буун дуу сонссон талаараа мэдээлсэн байна. Цагдаа нар 40 гаруй насны эрэгтэйг баривчилж, түүний барьж байсан бололтой бууг хураан авчээ гэж МОНЦАМЭ мэдээллээ. /гэрэл зургийн эх сурвалж CNN/

NARA, JAPAN – JULY 08: Security police tackle to arrest a suspect who is believed to shoot former Prime Minister Shinzo Abe in front of Yamatosaidaiji Station on July 8, 2022 in Nara, Japan. Abe is shot while making a street speech for upcoming Upper House election. (Photo by The Asahi Shimbun via Getty Images)

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account