Ц.Нямдорж УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Ц.Нямдорж УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Ц.Нямдорж УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2022.06.17/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 23 дугаар тогтоол 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2 дугаар хавсралтаар “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэсэн 49.7 их наяд төгрөгийн 150 төсөл арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай 18.6 их наяд төгрөгийн 88 төсөл арга хэмжээ, Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай 98 төсөл арга хэмжээг баталсан.

Дэлхий даяар тархаад буй Коронавируст халдвар (Ковид-19)  цар тахлын улмаас сүүлийн хоёр жил эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т тусгасан зарим төсөл, арга хэмжээний хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах асуудал үүссэн тул Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 19.1.2 дахь заалтыг үндэслэн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Засгийн газраас өргөн барьсан.

Тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлэн дэмжсэн боловч гишүүдийн саналаар хавсралтад тусгасан зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийн ангилал, дугаарлалтыг өөрчлөхөөр болсон. Иймд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг татан авахаар тогтсон.

“Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” (“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”) Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд Улсын Их хуралд өргөн мэдүүлж байна хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

Энэхүү төсөлд санхүүжилтийн эх үүсвэр бүрэн болон хэсэгчлэн шийдвэрлэгдсэн 45.4 их наяд төгрөгийн 125 төсөл арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай 31.4 их наяд төгрөгийн 135 төсөл арга хэмжээ, Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай 88 төсөл арга хэмжээг тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account