Т.Доржханд: Холимог тогтолцоог иргэд маш их дэмжиж байна

Т.Доржханд: Холимог тогтолцоог иргэд маш их дэмжиж байна

Т.Доржханд: Холимог тогтолцоог иргэд маш их дэмжиж байна

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд Үндсэн хууль болоод сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өмнөх долоо хоногт тогтолцоогоо өөрчлөх шаардлагыг талбай дээр гараад иргэдтэйгээ хамт тавьсан. УИХ бидний шаардлагыг хүлээж аваад тав хоногийн хугацаа өгсөн. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд Монгол Улсын бүх аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн иргэдтэй уулзаж, ярилцлаа. Яагаад бид нар тогтолцоогоо өөрчлөх ёстой юм бэ? Яагаад энэ парламентын ардчиллаа бэхжүүлэх ёстой юм бэ? Яагаад Сонгуулийн хуулийг өөрчилж, холимог системийг оруулах ёстой юм бэ?, Яагаад, яагаад гэдгийг иргэдтэйгээ уулзаж байгаад ярилцлаа л даа.

Үр дүн нь иргэд маш ихээр дэмжиж байна. Өөрсдөө ирж уулзаж байна. Өнөөдрийн байдлаар долоо хоногийн хугацаанд 100,000 орчим гарын үсэг цуглуулж, 10 хавтас бүхий гарын үсгийг өнөөдөр УИХ-ын даргад хүлээлгэж өглөө. Иргэд Үндсэн хуулийн тогтолцоог яаралтай өөрчлөхийг дэмжиж байна. Яагаад энэ тогтолцоог өөрчлөх ёстойгоо иргэд ойлгохгүй байна. Мэдээлэлгүй байна. Мэдээлэл өгөхөөр бүгд дэмжиж байна.

Сонгуулийн тогтолцоо яагаад үр дүн муутай байна вэ? Яагаад энэ гишүүдийн тоог өсөх асуудлыг ярьсан юм бэ?, Яагаад  орон нутаг сумдынхаа тоог хязгаарлах асуудал яриад байгаа юм бэ?, Яагаад шинэ хотуудын асуудал яриад байгаа юм бэ? Яг ямар учиртай юм бэ гэдгийг иргэдийнхээ дунд нь орж байгаад бас энгийн үгээр эдийн засгийн тооцоо судалгаатай ярихад иргэд маш ихээр дэмжиж байна. Иргэдтэйгээ уулзах л хэрэгтэй. Сонгуулийн хуулиа өөрчлөмөөр байна. Засгийн газраа цомхон болгомоор байна” гэгчлэн өгүүлэв.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account