Хөнгөн атлетикийн шилдэг тамирчдад шагнал гардуулав

Хөнгөн атлетикийн шилдэг тамирчдад шагнал гардуулав

Хөнгөн атлетикийн шилдэг тамирчдад шагнал гардуулав

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц өнөөдөр нийтийн биеийн тамирыг олон нийтэд сурталчлан таниулж, нийгэмд эерэг зөв нөлөөлөл үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдралыг өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь үнэлж “Ахиллис Монгол” Олон улсын байгууллагын тамирчин Баасайн Батзоригт Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртээлээ. Б.Батзориг нь  хөнгөн атлетикийн спортыг сурталчлан дэлгэрүүлж байгаа марафон гүйлтийн шилдэг тамирчдын нэг юм.

Түүний амжилтаас дурдвал:

-2015-2018 онуудад дэлхийн топ 6 марафон тэмцээний нэг болох Нью-Йорк хотын марафонд оролцсон бөгөөд 2016-2018 онд өөрийн ангилалдаа 3 дугаар байр эзэлсэн.

-2017 оны 8 дугаар сард зохион байгуулагдсан “Өөрийгөө ялах 24 цагийн хэт холын зайн ультра марафон”-д оролцож 24 цагт 166 км гүйсэн амжилтаар “Спортын дэд мастер”-ийн зэрэг авсан.

-Уулын спортоор хичээллэж Монголын хамгийн өндөр  оргилд амжилттай авиралт хийж “Дөрвөн бэрхэч” цомыг хүртсэн.

-2019 болон 2021 оны Герман улсын Берлин хотноо болсон марафонд баг хамт олноо ахлан амжилттай оролцсон.

-“Бостон 2022 марафон”-д амжилттай оролцож, өөрийн ангилалдаа 2 дугаар байр эзэлсэн.

Мөн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эр зориг, авхаалж самбаа, сэтгэлийн тэнхээгээрээ бахдам үлгэр жишээ үзүүлж байгаа “Ахиллис Монгол” Олон улсын байгууллагын тамирчин Батдэлгэрийн Ванданпүрэвийг Биеийн тамир, спортын улсын хорооны “Жуух бичиг”-ээр шагналаа.

Түүний амжилтаас дурдвал:

-2015 онд Нью-Йорк хотын марафонд оролцсон.

-Монгол Улсын Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа шалгарсан. 2018 онд Пара хөнгөн атлетикийн 5000 м-ийн зайн ангиллын рекордыг тогтоон эзэмшсэн.

-2012 онд Монголын бүх ард түмний сертификатын XIII их наадамд 800 м, 1500 м-ийн төрөлд тус бүр тэргүүн байр эзэлсэн.

-Мөн 2013 онд хөнгөн атлетикийн спортын дэд мастер,  2015 онд хөнгөн атлетикийн спортын мастер, 2018 онд хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн.

-“Нью-Йоркийн цахим марафон 2020”, “Нью-Йоркийн цахим марафон 2021” тэмцээнүүдэд амжилттай оролцсон.

-2021 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан Берлин хотын марафон гүйлтийн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account