АН-аас явсан Д.Сосорбарам Э.Бат-Үүлийн жагсаал дээр гурилаар цацуулав

АН-аас явсан Д.Сосорбарам Э.Бат-Үүлийн жагсаал дээр гурилаар цацуулав

АН-аас явсан Д.Сосорбарам Э.Бат-Үүлийн жагсаал дээр гурилаар цацуулав

Нийслэлийн АН-аас зохион байгуулж буй “Монголоо Беларусь болгохгүй” жагсаал дээр Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нарт зарим иргэд дургүйцлээ илэрхийлэв. Тухайлбал “Монгол хүнд эрх чөлөө хэрэгтэй, монголчуудад үнэ цэнэ хэрэгтэй. Орост үйлчилбэл таны хувь заяа ямар байхыг хэлмэгдэгсдийн жишээнээс харж болно. Путиний гар хөл болж байгаа хүмүүст хатуу хэлье. Путиний гинж байхаа боль” хэмээн хашгирсан гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу хоёр залуу гурил цацсан юм. Энэ жагсаал ерөнхийдөө Х.Баттулгын эсрэг чиглэсэн нь тодорхой байлаа.

Д.Сосорбарамын хувьд 2020 оны 12 дугаар сарын 17-нд болсон АН-ын их хурал хэмээх үйл ажиллагаан дээр “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ. Илжиг тэнэг мөртөө ухаантай амьтан болохоор сэгсрээд хаячихдаг. Миний дарга нар ус байвал уугаад, алт байвал залгичихдаг. Энийгээ хэзээ болих юм. Н.Алтанхуяг 2008 онд АН-ын дарга болсон. Сонгуульд ялсан нь сайн хэрэг. Гэхдээ тэр үед тахир дутуу ялсан юм. Эвсэл болох, эвссэнээрээ далимдуулж завших, зөвшил болох, зөвшилцлөөрөө далимдуулж хулгай хийх, хуйвалдах, албан тушаалын уралдаан 8 жил болсон. Яагаад гэвэл намын Их хурал хуралдаагүй учраас тэр. Хууль бус, дүрмийн бус намын дарга 8 жил ажилласан гэсэн үг. Дүрэмд тусгаж байгаа З.Энхболдын саналаар бол тэр хүн өөрөө найман жил төрийн алба руу алхах эрхгүй болж  байгаа юм. Энэ сайн хэрэг. З.Энхболд намын даргаар хоёр жил ажилласан. Намаа ялагдуулсан. Дахиад төрийн алба руу хоёр  жил орох эрхгүй. Ийм дүрмийн өөрчлөлт хийж байгаа нь сайн. Энийгээ бариарай. Ах дүү амраг саднаа төрийн албанд томилохын тухайд манай нөхдүүд ч эрх барьж байх үедээ ах, дүү амраг саднаа томилоод эхэлсэн ш дээ. Өчигдөр Ц.Нямдорж ярьж байна лээ шүү, хариуцлагатайгаар. Н.Алтанхуяг өөрөө Ерөнхий сайд байж хүргэнээ ЗГХЭГ-ын даргаар томилж байсан. Энэ хүнд ямар ухаан оршив оо гэж. Дарга болохоороо бүгдийг мартдаг, бүгдийг орхидог өвчнөөсөө салаарай АН-ын дарга нараа. Миний үеийн АН-ын дарга нараа, та нар  одоо болсон. Зайгаа тавьж өгөх цаг болсон. Хүмүүст боломж олгодог тийм нам Монголд хэрэгтэй. Миний хувьд АН баяртай, үүрд баяртай. Би шинэ намыг хүснэ, хүлээнэ. Өнөөдрөөс эхлээд АН-аас Сосорбарам гарсан гүйцээ” хэмээн омогтойхон хэлээд индэрээс гүйхээрээ бууж билээ. Тэр одоо Э.Бат-Үүлтэй хамтран Оросын эсрэг жагсаал зохион байгуулж, Х.Баттулгатай тэмцэхээр шийджээ.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account