Ахмад настны социаль асуудлыг хэлэлцэв

Ахмад настны социаль асуудлыг хэлэлцэв

Ахмад настны социаль асуудлыг хэлэлцэв

“Ахмад настны социаль асуудал: Үр дагавар, төлөв, хандлага” суурь судалгааны эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ШУА-ийн Философийн хүрээлэнд боллоо.“Ахмад настны социаль асуудлууд, үр дагавар, төлөв хандлага” (2019-2022) суурь судалгааны төслийн үр дүнг хэлэлцүүлэх зорилготой тус хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн, Социологийн салбар, Монголын ахмадын холбооноос хамтран зохион байгууллаа.Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Ахмадуудын нийгмийн асуудлыг судлах онол, арга зүй, Ахмад настны социаль асуудалд шинжлэх ухаанчаар хандах, Ахмадуудын нийгэмд эзлэх байр суурь, Амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, Сэтгэл зүй, гэр бүлийн байдал, нийгмийн оролцоо, Дасан зохицол, нэр хүнд, ялгаварлан гадуурхалт зэрэг сэдвээр нийт 10 илтгэл хэлэлцүүлэв.

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн хурлыг нээж үг хэлэхдээ суурь судалгааны төслийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн Монголын ахмадын холбоонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Төслийн удирдагч, Философийн хүрээлэнгийн бодлого судлал, улстөрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Батхишиг “Ахмад настны социаль асуудал: Үр дагавар, төлөв, хандлага” сэдвээр суурь судалгааны үндсэн үр дүнг тодорхойлсон илтгэл тавив.

Төслийн дэд удирдагч, Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч, эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, профессор П.Бямбацэрэн “Ахмад настны социаль асуудалд шинжлэх ухаанчаар хандах нь” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв.Философийн хүрээлэнгийн Социологийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Б.Азбаяр “Ахмад настнуудын амьжиргааны асуудал”, эрдэм шинжилгээний ажилтан О.Баасантогтох “Ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал”, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор /Ph.D/ Ц.Цэцэнбилэг “Ахмадуудын сэтгэлзүйн байдал” сэдэвт илтгэлүүдийг тус тус сонирхууллаа.

Мөн гэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор Т.Намжил, Философийн хүрээлэнгийн, Социологийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Ж.Пүрэвханд нар “Ахмад настны гэр бүлийн байдал, бүтэц, хандлага”, Социологийн салбарын эрхлэгч, докторант Ж.Батжаргал “Ахмад настны нийгмийн оролцооны төлөв байдал”, эрдэм шинжилгээний ажилтан, докторант Д.Номун-Эрдэнэ “Тэтгэвэрт гарсны дараах дасан зохицол”, эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ё.Ундрал “Ахмад настанд хандах хандлага, ялгаварлан гадуурхалт” сэдвээр судалгааны ажил хийснээ танилцуулсны дараа Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Ахмад настны өнөөгийн байдал, нийгэмд эзлэх байр суурь, цаашдын хандлага” сэдвээр илтгэл тавилаа.

Төслийн удирдагч Б.Батхишиг хурлыг хааж хэлсэн үгэндээ судлаачдын судалгааны ажил маш чамбай, үр дүнтэй болсонд талархаж илэрхийлээд Монголын ахмадын холбоонд Философийн хүрээлэн, Социологийн салбарын хамт олны нэрийн өмнөөс халуун талархаж илэрхийлэв. Тэрбээр мөн уг судалгааны бүтээлүүдийг эмхэтгэн боловсруулж, ирэх 6 дугаар сараас өмнө ном болгон хэвлүүлэх болсныг мэдээлэв.Тус эрдэм шинжилгээний хурал нь ахмад настны өмнө тулгамдаж буй социаль асуудлыг тодорхойлсон суурь судалгааны үр дүн, дүгнэлтийг танилцуулж, хэрхэн шийдвэрлэх арга замыг дэвшүүлж байгаагаараа танин мэдэхүйн болон практик ач холбогдолтой боллоо. Мөн суурь судалгааны төслийн үр дүнг хэлэлцүүлснээр судлаачид судалгааны аргачлал, үр дүн болон судлан буй асуудлын талаарх бусад судлаачдын байр суурь, санал бодлыг сонсож, судалгааны ажлын онол, арга зүй, аргачлалын талаарх мэдлэг туршлагаа хуваалцаж, суралцсанд ач холбогдол нь оршино.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account