Г.Дамдинням: Л.Халтар сайд та ч шалгуулах үүрэгтэй

Г.Дамдинням: Л.Халтар сайд та ч шалгуулах үүрэгтэй

Г.Дамдинням: Л.Халтар сайд та ч шалгуулах үүрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр (2022. 05.05) УИХ-ын гишүүн Г.Дамдинням Зам тээврийн сайд Л.Халтарт хатуухан үг хаяв. Тэрбээр Дарханаас сонгогсдон гишүүнийхээ хувьд Дарханы замын ажилд ахиц дэвшил гарахгүй байгаад харамсч байгаагаа илэрхийлээд “Нөгөө л Дарханы зам. Хамгийн чухал замаа дөрвөн жил самарч хаячихаад сууж байна. Дарханы зам дээр учирч байгаа иргэд, аж ахуйн нэгжийн хохирлыг хэн барагдуулах юм. Энэ хохирлын үндсийг тарьсан Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийлгэж байгаа хоёр болон дөрөвдүгээр багцыг Хятадын нэг бүтэлгүй компани хамгийн эхэлж өгсөн Үнэлгээний хороог АТГ-т шалгуул гэдэг хүсэлтийг гурван удаа тавьсан. Гурван удаа татгалзаж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг. Сайд та шалгуулах үүрэгтэй. Шалгуулахгүй яагаад тойрч зугтаагаад байна вэ?’ хэмээн ширүүлэв. 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account