Дампуурлаа гэж орилох яах вэ, гарц шийдэл байвал хэлж өгөөч!

Дампуурлаа гэж орилох яах вэ, гарц шийдэл байвал хэлж өгөөч!

Дампуурлаа гэж орилох яах вэ, гарц шийдэл байвал хэлж өгөөч!

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Ганбат нар өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улс дефолт зарлах дөхснийг аанай л өндөр дуугаар зарлан мэдэгдлээ. “Ажлаа хийж чадахгүй байна. УИХ-ын сонгуулийг дахин явуулая. Юмны үнэ тэнгэрт хадлаа. Ядуурал, ажилгүйдэл хэцүүдлээ” гэцгээн орь дуу тавив. Тэдний ярьж байгаад үнэн бий л дээ. Улсын нийгэм, эдийн засгийн байдал туйлын хүнд байна. Ард түмэн амаараа шороо үмхэх нь холгүй туйлдаж байна. Гэхдээ Засгийн газрыг огцруулаад, УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө зохион байгуулаад бүх зүйл өргөс авсан мэт сайн, сайхан болох уу? Нэг ид шидтэн гарч ирээд л илбэдсэн юм шиг өргөн хэрэглээний барааны үнийг бууруулж, богино хугацаанд хүндрэлтэй асуудлаас гаргах юм биз дээ? АН-ын засаглалын он жилүүдэд Монгол Улс мандан бадарч байсан уу? Дэлхийг хамарсан цар тахал, Европт ноцоод байгаа дайны нөлөөнөөс Монгол Улсыг ангид байлгах тийм агуу шидтэн гарч ирвэл хамаа алга, өнөөдөр ч гэсэн сонгууль явуулая! Хүнд байдлыг нэгдмэл, хүч, эв нэгдлээр л хохирол багатай давна.

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • үнэн ш дээ

  • ЗӨВ БИЧСЭН БНА

  • яг үнэн. хэцүү бхад хамтраад ажиллаач

  • яанаа дампуурчих вий дээ. Ард түмэнд ч гэсэн амрах эрх байхгүй

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account