АН-ын 300-500 саяын босго бол 60 тэрбумын схемээс ч илүү…

АН-ын 300-500 саяын босго бол 60 тэрбумын схемээс ч илүү…

АН-ын 300-500 саяын босго бол 60 тэрбумын схемээс ч илүү…

МАН-ын Бага хурлын гишүүн Хассуурийн Ганхуяг өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-ын хэсэг гишүүдээс өөрт нь хаягласан ил захидлыг танилцуулсан юм. Тэрхүү захидалд “С.Эрдэнэ АН-ыг удирдсан хэдхэн жилийн хугацаанд энэ нам мөнгө эрх мэдлийн төлөө үнэт зүйлээ худалдаж, шударга гишүүдээ алагчлан гоочилж, ардчиллын дуу хоолой үлгэр жишээ болох ёстой АН хэдэн хэсэг бутраад байна. С.Эрдэнэ АН-ын Үндэсний бодлогын  хороог сүүлийн 2-3-хан жилийн дотор мөнгөний АТМ болголоо. С.Эрдэнэ АН-аас УИХ-д дэвшигчдэд 100 саяын босго тогтоосон. Энэ нь өнөөдөр 300-500 саяар өсөн нэмэгдлээ. Энэ нь МАН-ын 60 тэрбумын схемээс ч илүү төрийн эрх мэдлийг мөнгөөр булаан авах, төрийн эсрэг хуйвалдаан болж хувираад байна” гэгчлэн дурджээ.

Д.Дорж

comments
  • хэн гэдэг хүний бичсэн захидал юм бол

  • leave a comment

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account