С.Бямбацогт: Сонгуулийг хойшлуулах шаардлагагүй
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах санал гаргасан билээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Одоогоор манай улсад сонгууль хойшлуулах нөхцөл үүсээгүй байна. Цагийн байдал өөрчлөгдөөд бидний тооцоолж байснаас өөр нөхцөл үүсвэл асуудлыг авч хэлэлцэнэ” хэмээн мэдэгдсэн. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүд ч байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Засгийн газар сайн ажиллаж байна. Улсын онцгой комисс сайн ажиллаж байна. Манай улс маш сайн урьдчилан сэргийлж чадаж байгаа учраас коронавируст халдвар хяналтаас гарсан зүйл байхгүй байна. Америк, Итали зэрэг улсууд шиг аюултай нөхцөл байдал үүсээгүй учраас сонгуулийг хойшлуулах шаардлагагүй. Хэрвээ халдвар нэмэгдвэл сонгуулийг хойшлуулах, дараа дараагийн арга хэмжээг авах шаардлага гарах байх” гэлээ.
Д.Дорж
Нэргүй
үнэн шүү
Сонгогч
Бямбацогт минь дээ. Цаана чинь коронавирус олон сар, магадгүй олон жил хүн төрөлхтнийг зовоох нь үнэн боллоо. Ийм цаг үед гаднаас монгол руу хүмүүс ирэх л болно. Ирсэн үед нь тусгаарлаж, хяналтад авсаар л байх болно. жирийн иргэд бид халдварын дэглэмийг дээд зэргээр баримтласнаар коронавирусгүй амьдрана. Ийм цаг үед сонгууль явуулах шал өөр зохион байгуулалтыг шаардана. Үүнийг л сайн тооцоорой. Хэрэв Монгол улсад энэ өвчин голомтлох юм бол юун сонгуультай манатай л юм болно доо.