Эхний хавьтлын 149 иргэнээс коронвирусын халдвар илрээгүй

Эхний хавьтлын 149 иргэнээс коронвирусын халдвар илрээгүй

Эхний хавьтлын 149 иргэнээс коронвирусын халдвар илрээгүй

Шинэ коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна.  Өнөөдөр 15:41 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын 149 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдлоо. Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна
Харин Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Англи Улсын иргэнээс авсан сорьцыг 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лабораторид шилжүүлээд байна. Хариу нь маргааш гарна. Английн иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ.

leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account