Н.Номтойбаярыг МАН-аас хассан ч эргэж орох боломжтой

Н.Номтойбаярыг МАН-аас хассан ч эргэж орох боломжтой

Н.Номтойбаярыг МАН-аас хассан ч эргэж орох боломжтой

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх, эсэх асуудлыг холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд шаардлагагүй гэж үзсэн. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Харин МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намын гишүүнээс хасах шийдвэр гаргасан байна. Н.Номтойбаяр нь олон нийтийн газар биеэ зохисгүй авч явж, удаа дараа зодоон цохион хийсэн. Энэ нь намын нэр хүндийг унагаж байна гэж үзэж ийм арга хэмжээ авчээ. Гэхдээ тус намын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатарын ярьж байгаагаар Н.Номтойбаярыг бүрмөсөн хөөх биш, намаас гарсанд тооцсон аж. Энэ нь эргэж орох боломжтой гэсэн үг гэнэ. Харин намаасаа хөөгдсөн Ц.Сандуй нарын хувьд эргэж орох боломжгүй юм байх. Өөрөөр хэлбэл, намаас гарах, хөөгдөх хоёрт ялгаа бий аж.

С.Болд

leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account